11D class | |
Монголын түүх 1Анхны долоо1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол нар нь 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан ба 1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр эдгээр долоон хүн ээлж дараалан явцгааж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байна. 1923 онд нас барсан Сүхбаатар, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгджээ. Ар МонголАр Монгол гэдэг нь 1691-1911 оны хооронд Манж Чин Гүрний харъяанд оршин байсан эдүгээ цагийн Монгол Улс болон Тува улсыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн нэршил юм. Энэ нэршил нь Манжын харъяанд байх үед Манж хэлний дорги (дотоод), түлэрги (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан Гадаад Монгол хэмээгддэг байсан бөгөөд 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон. "Ар, өвөр" гэдэг нь Монгол хэлэнд гадна, дотор гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд, харин нэг цул бүхэл юмны хойд, урд этгээд (уулын ар, өвөр, дээлийн ар, өвөр гэх зэргээр) гэсэн утгыг илэрхийлдэг юм. Тиймээс Монголчууд эдүгээ "Гадаад Монгол" гэхийн оронд Ар Монгол гэх нь элбэг юм. Богд хаан1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924)-ийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. 8-р Живзундамба Хутагт нь Төвдийн Буддизмд 3-р чухал хүний тоонд ордог байжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монголын Буддын шашны тэргүүн байжээ. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь эх дагины хойд дүр гэж үзэгддэг байжээ. Манлайбаатар ДамдинсүрэнМанлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцгийн нэр нь Жамсран. Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга Монгол хүн бөгөөд Шинэ Баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн Улаанбаатар) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдааны нэгэн жанжин нь Дамдинсүрэн байсан. 1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын хэлэлцээрт Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, ихэнх Баргууд Бүгд Найрамдах Хятад Улс-ын бүрэлдэхүүнд үлдсэн. 1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудsportfreetime lesson our photo video чөлөөт цаг хошин шог шүлэг Сүүлийн бичлэгүүдМонголын түүх 1Хамгийн хурдан рубик шоо эвлүүлэгч Хамгийн уян хуруу ЭЕШ-ын бүртгэлд 43072 сурагч бүртгүүлжээ хувцаслалтнд гаргадаг 14 алдаа nba Хоол идээд амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодоггүй Согтуу нөхөр Шалгалт /Онигоо/ Хүрлээ-ээждээ бичсэн захидал chaminchuluun-eejiigee hairlaj yvaarai Anand-tsetsgen erhi маск-хилчин цэргүүд 1-р хэсэг guys-сургууль минь баяртай Сурагчдын шударга байдлын түвшинг тогтоожээ Найзууд |