11D class | |
хувцаслалтнд гаргадаг 14 алдааТанд эмэгтэй хvмvvсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 14 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвөлгөө хvргэе.1. Арьсны тань өнгөтэй vл нийцэх өнгийн хувцас бvv өмс. Энэхvv алдаа таныг тааламжгvй байдалд оруулж мэднэ. Та өөрт тохирохгvй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгvй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нvvр царайг тань илvv эрvvл, өнгөлөг харагдуулна. 2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бvv өмс. Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илvv нягт, бvдvvн утсаар хийгдсэн, хvнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагvй байдалд орохгvйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй. 3. Хэт бариу хувцас бvv өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй. 4. Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгvй. Та орчин, нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бөгөөд бага зэргийн тааламжгvй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггvй. Vvний гол зориулалт нь өмссөн хувцсыг тань амьдруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх явдал юм. Моодны цvнх, гутал, зvvлт нь хувцастай vл зохицвол этгээд, тэнэг харагдана. 5. Гялалзаж гялтгасан зvйлд нэг их дурлах хэрэггvй. Ялангуяа эдгээр гялтганасан зvйл нь бусдын анхаарлыг татахыг хvсэхгvй байгаа хэсэгт байвал битгий өмс. Тухайлбал зvvлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рvv тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас бvv өмсөөрэй. 6. Багадсан хувцас бvv худалдан ав. Та тэртэй тэргvй турахгvйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггvй куртка, пиджак авах хэрэггvй. Та авсан зvйлээ өмсөхгvй бол сонирхол тань амархан буурна. Тиймээс өөрт таарахгvй зvйл худалдан авах гэж яарсны хэрэггvй. нийтэлсэн: Хишигсүрэн 7. Энд тэндээс цуглуулсан, хутгалдсан юм бvv өмс. Зарагдаад ганц vлдсэн зvйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн vvднээс vзэхэд таатай зvйл ч хувцас сонгохдоо тоомсоргvй хандсанаар та өөрийнхөө стилийг гутааж буй хэрэг билээ. 8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хvчлэх хэрэггvй. Хэрвээ та хөлөөс толгойгоо хvртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгvй л болов уу. 9. Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггvй. 10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэх хэрэггvй. Гоо сайхны тунг хэтрvvлснээр таны vрчлээ, нvvрний өө сэв улам тодрох болно. Өдөр тутмын хөнгөн нvvр будалт, vдшийн хурц будалт хоёрын зааг ялгааг гаргаж будах хэрэгтэй 11. Хумсан дээрх vлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгvй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахаар бvтээгдсэн зvйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаарахгvй бол ариун цэврийн энгийн дvрмийг баримталдаггvй хvн мэт харагдана шvv. 12. Vс засалтандаа анхаар. Vс засалт таны нас, нийгмийн статус, боловсрол, хөрөнгө мөнгөний байдал гээд олон зvйлийг эргэн тойрныхонд хэлж өгч байдаг. Тиймээс vсчинд байнга очиж, vс засалтаа шинэчилж байгаарай. Хэрвээ vсчин таны vсийг нэг л хэвийн засаад байвал өөрчлөхийг эрмэлзэх хэрэгтэй. 13. Хувцсандаа vл тохирох гутал бvv өмс. Гутал тань таны стильтэй зохицох ёстой. 14. Гутал, өмд, банзалтай vл тохирох трико бvv өмс. Триког сандаальтай өмсөх хэрэггvй. Хэрвээ сандааль хөл холгоод байвал өнгөгvй. тунгалаг оймс өмсөөрэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудsportfreetime lesson our photo video чөлөөт цаг хошин шог шүлэг Сүүлийн бичлэгүүдМонголын түүх 1Хамгийн хурдан рубик шоо эвлүүлэгч Хамгийн уян хуруу ЭЕШ-ын бүртгэлд 43072 сурагч бүртгүүлжээ хувцаслалтнд гаргадаг 14 алдаа nba Хоол идээд амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодоггүй Согтуу нөхөр Шалгалт /Онигоо/ Хүрлээ-ээждээ бичсэн захидал chaminchuluun-eejiigee hairlaj yvaarai Anand-tsetsgen erhi маск-хилчин цэргүүд 1-р хэсэг guys-сургууль минь баяртай Сурагчдын шударга байдлын түвшинг тогтоожээ Найзууд |